Шилдэг тогтолцоо бүхий үндэсний ЗӨВЛӨХ инженерингийн компани байна.
Бизнесийн ёс зүй, шударга байдлыг эрхэмлэн Үйлчлүүлэгч, Захиалагч, Хөрөнгө оруулагчдаа дээдлэн хүндэлж, хөрөнгө оруулалтыг зөв зохистой эдийн засгийн үр ашигтайгаар чиглүүлэн, тэдний хүлээлт, шаардлагад нийцсэн чанартай, аюул осолгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Бидний нэн тэргүүний зорилт бол үйлдвэрлэлийн осол гаргахгүй, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй ажиллах явдал юм.
Аюулгүй ажиллагааны үндсэн зарчмууд:
• Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд.
• Аливаа ослоос урьдчилан сэргийлэх боломжтой.
• Ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь хүн бүрийн үүрэг хариуцлага.
• Хүн бүр өөрийн ажлын байран дахь аюул ослыг урьдчилан тодорхойлж аюулгүй ажиллагааг удирдан зохицуулах үүрэгтэй
• Хуулиар хүлээсэн үүрэг болон салбарын стандартууд нь ерөнхий ХАБЭА-ны шаардлагууд юм.
• Эрсдэлийн менежментийн хүрээнд хүн бүр сургалтанд хамрагдаж осол аюулгүй ажлын байрыг бий болгох мэдлэг, ур чадварыг эзэмшин, осол, аюулгүй байдлыг хангах эх үүсвэрүүдээр хангагдсан байна.
Чанар бол бидний үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үндсэн шалгуур үзүүлэлт бөгөөд Төслийн менежмент, Зураг төсөл, Барилга угсралтын чанараар Монголын барилгын салбарт тэргүүлэх байр суурийг эзлэх, бататгах, цаашид тасралтгүй хөгжин дэвших, салбартаа жишиг тогтоох зорилттой.
Бид Захиалагч, Үйлчлүүлэгч, Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгож, тэдгээрт нийцсэн ажил үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд холбогдох стандард шаардлагын дагуу тогтмол хүргэж ажиллана.
Бидний ажил үйлчилгээ нь Захиалагчийн хүлээлтэнд нийцэн Чанарын гурвалжингийн дараах үзүүлэлтүүдийг хангана:
"Пи Си Ди Пи" ХХК нь 2013 оны 1 дүгээр сард байгуулагдсан бөгөөд Барилгын төслийн менежмент, Зураг төслийн зөвлөх үйлчилгээ, Авто зам, гүүрийн байгууламжийн зураг төсөл, Барилга угсралтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Үндэсний төслийн менежментийн компани юм.
Одоогоор бид дотоодын болон олон улсын 100 гаруй төсөлд амжилттай оролцон, захиалагчийн хүлээлт, шаардлагыг хангасан баталгаат гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөд байна.