Оюу Толгой Бетон зуурмагийн үйлдвэр IV нээгдлээ

2018/06/28

Монголын хамгийн том бетон зуурмагийн үйлдвэр байгуулах төслийн хүрээнд болох “Оюу Толгой-Гүний уурхайн Бетон зуурмагийн үйлдвэр 4” 2018 оны 6 дугаар сарын 12-нд нээлтээ хийсэн бөгөөд бид энэхүү төслийн хүрээнд:

- Иж бүрэн зураг төсөл
- Барилгын угсралтын ажлын төслийн менежмент 
- Газар шорооны ухлага, буцаан дүүргэлтийн ажил
- Цутгамал төмөр бетон угсралтын ажил
- Өнгөлгөөтэй бетон тэгшилгээ шалны ажил зэргийг гүйцэтгэсэн бөгөөд энэхүү төслийг 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж Улсын комисс болон захиалагч Премиум Конкрит ХХК-д амжилттай хүлээлгэн өглөө.

Хамтарч ажилласан захиалагч Премиум Конкрит болон туслан гүйцэтгэгч компаниуд, Захиалагч, Jacobs, Oюу Толгой ХХК-ний хамт олонд талархлаа илэрхийлье.