Ажил үйлчилгээ
Таны зүгээс ПиСиДиПи компанийг бусдад санал болгох магадлал хэр зэрэг вэ?
0  1  2  3  4  5  6  7  8  9  10  
Үгүй             Өндөр

Powered by Survicate

 

 

Манай компаний үндсэн үйл ажиллагаа нь захиалагчийн зүгээс төсөлд тавих чанар, хугацаа, төсөв болон тэдний хэрэгцээ, шаардлагад тулгуурлан төслийн судалгааны үе шатнаас эхлэн иж бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх хүртэлх бүх үе шатны үйл ажиллагаа болон түүний аль нэг үе шатны ажлыг Захиалагчид хамгийн бага ачаалалтайгаар, хамгийн бага эрсдэлтай байхаар төлөвлөн удирдах, гүйцэтгэлийг хянахад чиглэдэг.

ПиСиДиПи ХХК нь төслийн эхний өдрөөс эхлэн мэргэжлийн Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бие даасан зөвлөх компани болон захиалагч, хөрөнгө оруулагчийн зөвлөх байр сууринаас хамтран ажилладаг. Эдгээр төслүүдэд олон нийтийн, орон сууцны, эмнэлгийн, боловсролын, зогсоол болон агуулахын, шашны, уул уурхайн болон үйлдвэрийн, дэд бүтцийн барилга байгууламжууд, мөн түүнчлэн гүүр хоолойн барилга байгууламжууд багтана.

Т өслийн менежмент

Бид эдийн засгийн хэмнэлт, үр ашигтай шийдлийг чанарын өндөр түвшинд хүргэх мэргэжлийн ур чадвар бүхий шинийг санаачлагч, шилдгийг эрэлхийлэгч мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлэн, өөрийн Ажлын Салбар болон үйл ажиллагаандаа төслийн удирдлагын олон улсын стандарт, чанарын тогтолцоог хариуцлагатайгаар ханган ажиллаж буй Үндэсний Төслийн Менежментийн компани билээ.

Мөн шилдэг технологийг байнга эрэлхийлж дотоодын болон олон улсын зөвлөх компаниуд, ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгч нартай хамтын ажиллагаагаа байнга өргөжүүлэн ажиллаж байна.

Б арилга угсралт ба Барилга угсралтын менежмент

Бид өөрийн Ажлын Салбар-т барилга байгууламжийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр болон барилга угсралтын аль нэг үе шатны ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах чадварлаг 20 гаруй инженер, туршлага, ур чадвар бүхий мэргэжлийн 85 ажилчидтай багийг бүрдүүлэн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Барилга угсралтын үед манай инженерийн баг төслийн талбайд хуваарийн дагуу ажиллаж ажлын зураг, аливаа өөрчлөлтүүд, үйл ажиллагааны процесс болон чанарын гүйцэтгэл, зураг төслийн хяналтыг тогтмол хийж зөвлөж хамтран ажилладаг. Мөн төслийн менежментийн нэг хэсэг болох Барилга угсралтын менежментийн хүрээнд Гүйцэтгэгчийн ажлыг товлосон хугацаанд, чанарын болон ХАБЭА-н шаардлагын дагуу хийх ажлыг удирдан зохион байгуулдаг.

З ураг төсөл ба Зураг төслийн менежмент

Бид захиалагчийн хүсэл төсөөллийг хүндэтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг
эрхэмлэн олон улсын жишигт хүрэхүйц зураг төсөл гүйцэтгэхээр хичээн ажиллаж байна. Барилга
байгууламжийн эхний санаа, эскизээс эхлэн зураг төслийн гүйцэтгэл, барилга угсралт, ашиглалтанд
хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л үйл явцад бид таньтай хамт байх болно.

Манай компани өөрийн Ажлын Салбар-т барилгын иж бүрэн архитектур, барилга бүтээц, гүүр, халаалт агаар сэлгэлт, ус хангамж ариутгах татуурга, цахилгаан, холбоо дохиолол, автоматжуулалтын  зураг төсөл болон үүнтэй Зохиогчийн хяналтын ажлыг мэргэжлийн баг хамт олны хүчээр чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгдөг.

 

М эргэжилтнүүд

Бид өөрийн Ажлын Салбар-т, компанийн Ажил Үйлчилгээ-г хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, арга техникийг эзэмшсэн чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн ба залуу авъяаслаг боловсон хүчнээр эгнээгээ тэлж тасралтгүй сурган хөгжүүлж байна.

Манай компани одоогоор 70 гаруй үндсэн барилгын инженер, архитектор, дизайнеруудтэй бөгөөд түүнээс 4 Зөвлөх инженер, 18 Мэргэшсэн инженер, архитектор, төсөвчинтэй үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Бид барилгын төслийн менежмент, иж бүрэн зураг төсөл, барилга угсралтын ажил үйлчилгээний тухайн нөхцөл байдалд тохирох нөөцийг бүрдүүлэн, тѳслийн тѳсѳв болон төлөвлөгөөнд хяналт тавин ажилласнаар захиалагчийн эхний санааг амьдралд хэрэгжүүлэн хүлээлгэж өгдөг. 

Үйлчилгээний төрөл