Товчхон

ПиСиДиПи ХХК нь 2013 оны 1 дүгээр сард Барилгын төслийн менежмент, Зураг төслийн зөвлөх үйлчилгээ, Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан үндэсний төслийн менежментийн компани юм.

Одоогоор бид дотоодын болон олон улсын 110 гаруй төсөлд амжилттай оролцон, захиалагчийн хүлээлт, шаардлагыг хангасан баталгаат гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөд байна. 

Бидний үнэт зүйлс
  • Хүн
  • Байгаль, хүрээлэн буй орчин
  • Цаг хугацаа
  • Шударга, ёс зүйтэй байдал
  • Мэргэжлийн ур чадвар
  • Хамтын ажиллагаа
Бидний эрхэм зорилго

Бид шилдэг тогтолцоо бүхий үндэсний ЗӨВЛӨХ инженерингийн компани байна.

Бүтэц, зохион байгуулалт

Бизнесийн ёс зүй, шударга байдал

Бизнесийн ёс зүй, шударга байдлыг эрхэмлэн Үйлчлүүлэгч, Захиалагч, Хөрөнгө оруулагчаа дээдлэн хүндэлж, хөрөнгө оруулалтыг зөв зохистой эдийн засгийн үр ашигтайгаар чиглүүлэн, тэдний хүлээлт, шаардлагад нийцсэн чанартай, аюул осолгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Бидний нэн тэргүүний зорилт бол үйлдвэрлэлийн осол гаргахгүй, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй ажиллах явдал юм.

Аюулгүй ажиллагааны үндсэн зарчмууд:

• Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд.
• Аливаа ослоос урьдчилан сэргийлэх боломжтой.
• Ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь хүн бүрийн үүрэг хариуцлага.
• Хүн бүр өөрийн ажлын байран дахь аюул ослыг урьдчилан тодорхойлж аюулгүй ажиллагааг удирдан зохицуулах үүрэгтэй
• Хуулиар хүлээсэн үүрэг болон салбарын стандартууд нь ерөнхий ХАБЭА-ны шаардлагууд юм.
• Эрсдэлийн менежментийн хүрээнд хүн бүр сургалтанд хамрагдаж осол аюулгүй ажлын байрыг бий болгох мэдлэг, ур чадварыг эзэмшин, осол, аюулгүй байдлыг хангах эх үүсвэрүүдээр хангагдсан байна.

Чанарын хяналт ба баталгаа

Чанар бол ПиСиДиПи компаний үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үндсэн шалгуур үзүүлэлт бөгөөд зураг төсөл, барилга угсралтын чанараараа Монголын барилгын салбарт тэргүүлэх байр суурийг эзлэх, байр сууриа бататгах, цаашид тасралтгүй хөгжин дэвших зорилттой. Бид Захиалагч, үйлчлүүлэгч, хэрэглэгч (ашиглагч)-ийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгож, түүнд нийцсэн ажил үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд, холбогдох стандард шаардлагын дагуу тогтмол хүргэж ажиллана.

Бидний ажил үйлчилгээ нь Захиалагчийн хүлээлтэнд нийцэн Чанарын гурвалжингийн дараах үзүүлэлтүүдийг хангасан байна:

• Хүлээн зөвшөөрөгдсөн чанар, стандартыг хангана.
• Өрсөлдөхүйц үнэ, төсөвтэй.
• Тохиролцсон хугацаанд гүйцэтгэнэ.

Шинэ мэдээлэл

Гишүүнчлэл
Barilga.mn
Mace
MNCA
PMI
БЗТЗХ
Захиалагч бидний тухай