PCDP LLC

Төсөөллийг тань төгөлдөржүүлье.

PCDP Cover

“Пи Си Ди Пи” ХХК нь 2013 оны 1 дүгээр сард байгуулагдсан Барилгын төслийн менежмент, Архитектур болон Инженерингийн зураг төсөл, Авто зам, гүүрийн байгууламжийн зураг төсөл, Барилга угсралтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Үндэсний зөвлөх компани билээ.

Хэрэгжүүлсэн төслүүд

100+

Гадаад түнштэй төслүүд

20+

Ажлын туршлага

10 жил

Мэргэжилтнүүдийн тоо

70+

Бидний үнэт зүйлс

Хүн

Бидний амжилтыг Хүн бүтээдэг. Бид Хүнийг үнэлж, дээдэлдэг.

Байгаль, хүрээлэн буй орчин

Бид тогтвортой, ногоон хөгжлийг дэмждэг.

Цаг хугацаа

Бид зүй зохистой төлөвлөлт, цагийн менежментийг тууштай баримталдаг.

Шударга, ёс зүйтэй байдал

Бид нээлттэй, шударга, ёс зүйтэй харилцааг эрхэмлэдэг.

Хамтын ажиллагаа

Бид итгэлцэл, ил тод харилцааг бүрдүүлж, харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэдэг.

Мэргэжлийн ур чадвар

Бидний давуу тал бол хамт олны болон ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэл, туршлага, багаар ажиллах чадвар юм.

Бидний эрхэм зорилго

Шилдэг тогтолцоо бүхий үндэсний ЗӨВЛӨХ инженерингийн компани байна.

Бизнесийн ёс зүй, шударга байдал

Бид бизнесийн ёс зүй, шударга байдлыг эрхэмлэн Үйлчлүүлэгч, Захиалагч, Хөрөнгө оруулагчдаа дээдлэн хүндэлж, хөрөнгө оруулалтыг зөв зохистой эдийн засгийн үр ашигтайгаар чиглүүлэн, тэдний хүлээлт, шаардлагад нийцсэн чанартай, аюул осолгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Бидний нэн тэргүүний зорилт бол үйлдвэрлэлийн осол гаргахгүй, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй ажиллах явдал юм.

Аюулгүй ажиллагааны үндсэн зарчмууд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд.
  • Аливаа ослоос урьдчилан сэргийлэх боломжтой.
  • Ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь хүн бүрийн үүрэг хариуцлага.
  • Хүн бүр өөрийн ажлын байран дахь аюул ослыг урьдчилан тодорхойлж аюулгүй ажиллагааг удирдан зохицуулах үүрэгтэй
  • Хуулиар хүлээсэн үүрэг болон салбарын стандартууд нь ХАБЭА-ны ерөнхий шаардлагууд юм.
  • Эрсдэлийн менежментийн хүрээнд хүн бүр сургалтанд хамрагдаж осол аюулгүй ажлын байрыг бий болгох мэдлэг, ур чадварыг эзэмшин, осол, аюулгүй байдлыг хангах эх үүсвэрүүдээр хангагдсан байна.

Чанарын хяналтын баталгаа

Чанар бол бидний үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үндсэн шалгуур үзүүлэлт бөгөөд Төслийн менежмент, Зураг төсөл, Барилга угсралтын чанараар Монголын барилгын салбарт тэргүүлэх байр суурийг эзлэх, бататгах, цаашид тасралтгүй хөгжин дэвших, салбартаа жишиг тогтоох зорилттой.
Бид Захиалагч, Үйлчлүүлэгч, Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгож, тэдгээрт нийцсэн ажил үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд холбогдох стандард шаардлагын дагуу тогтмол хүргэж ажиллана.

Бидний ажил үйлчилгээ нь Захиалагчийн хүлээлтэнд нийцэн Чанарын гурвалжингийн дараах үзүүлэлтүүдийг хангана:

  • Хүлээн зөвшөөрөгдсөн чанар, стандартыг хангана.
  • Өрсөлдөхүйц үнэ, төсөвтэй байна.
  • Тохиролцсон төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэнэ.
     

Захиалагчид & Түншүүд

Захиалагч, Үйлчлүүлэгч, Түншүүд Та бүхнээрээ бид бахархдаг. Та бидний хамтын ажиллагаа нь БИД БҮХНИЙ ХАМТЫН АМЖИЛТ билээ.

Та бүхэндээ талархлаа илэрхийлье.