PCDP LLC

Нээлттэй ажлын байр

УХАТ инженер | үндсэн ажилтан

Хүчинтэй хугацаа: 2023 оны 9 дүгээр сарын 22 

Ажлын байрны тодорхойлолт

Барилга байгууламжийн зураг төсөл болон холбогдох тооцоог барилгын норм, дүрэм, стандарт, захиалагчийн даалгавар болон техник тодорхойлолтуудын дагуу хийж гүйцэтгэх;

Зураг төслийг гүйцэтгэх, гүйцэтгэлийн явцад хяналт тавих, асуудлыг харилцан шийдвэрлэх, мэдэгдэх, тухайн зураг төслийн хүрээнд хорших хэсгүүдэд даалгавар өгөх, авах;

Шалгуур

  • Халаалт агаар сэлгэлтийн инженер ба түүнтэй адилтгах мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжлээрээ 6-с дээш сар ажилласан.
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Зургийн болон тооцооны программ дээр ажиллах чадвартай
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай.
  • Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайтай.
  • Бие даан хариуцлага хүлээж ажиллах чадвартай.

Үүрэг хариуцлага

Зураг төсөл
Зураг төслийг гүйцэтгэх, гүйцэтгэлийн явцад хяналт тавих, асуудлыг харилцан шийдвэрлэх, мэдэгдэх, тухайн зураг төслийн хүрээнд хорших хэсгүүдэд даалгавар өгөх, авах

Төслийн менежмент
Төслийн ЦБУ-ны бүх ажилд шаталсан хяналт тавих, асуудлыг харилцан шийдвэрлэх, мэдэгдэх, төслийн удирдлагын багийн оролцоог барилга угсралтын ажилд нэмэгдүүлэх​

ХАБЭА
ХАБЭА-н талаар бүрэн мэдлэгтэй байж, төлөвлөсөн үйл ажиллагааг аюулгүй хэрэгжүүлэх;

Зохиогчийн хяналт
Гүйцэтгэсэн болон оролцсон зураг төслөөр баригдаж буй барилга байгууламжид Хууль тогтоомж, БНбД, стандарт, дотоод журам дүрмийн заалтуудыг чандлан баримталж, зохиогчийн хяналт гүйцэтгэх

  1. Анкет (цаасан ба цахим хаягаар)
  2. Цээж зураг 2 хувь (фото болон файл)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  5. Ажил олгогч, төгссөн сургуулийн тодорхойлолтууд (шаардлагатай тохиолдолд)
  6. Бусад бичиг баримт (шаардлагатай тохиолдолд)
  1. Анкетын шалгаруулалт хийх
  2. Асуудлыг шийдвэрлэх чадварын тест авах
  3. Эхний ярилцлага хийх
  4. Мэргэжлийн ур чадварыг шалгах тест
  5. Ажил горилогчийн талаар тодорхойлолт авах
  6. Дэлгэрэнгүй ярилцлага хийх
  7. Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана.

Хэрвээ Та энэхүү ажлын байрыг сонирхож буй бол анкетыг татан бөглөөд hr-department@pcdp.mn хаягаар цахимаар илгээнэ үү.